-Шинжээч бичиж байна-
Алсарч буй арвангурван онд Н.Алтанхуягийн Засгийн газар шаргуу ажилласныг тэмдэглэх нь зүйд нийцнэ. Сайд нар гадаадад бага явж, бямба гариг бүр Засгийн газар хуралдаж шинэ жишиг тогтоолоо.
Ганцхан жилд Монгол Улсын түүхэнд хамгийн урт буюу 1800 км хатуу хучилттай зам тавьж, 3000 км замын санг 60 хувиар уртасгав.
Хөрөнгө оруулалт нэмэгдээд, сайдаасаа доош “найрдаггүй” болчихвол ийм гайхалтай үр дүн гардгийг иргэд бэлхнээ харлаа.
↧