Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Ихэнх нутгаар бага зэргийн цас орно

$
0
0
Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар хүйтэн жиндүү байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна. 29, 30-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 31-нд болон нэгдүгээр сарын 1-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж,цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles