Шведийн Стокгольм хотын Хюсбю дүүрэгт энэ сарын 13-нд Португали улсын цагаач иргэн 69 настай нэгэн эр гартаа хутга барин цагдаа нарыг заналхийлсний улмаас буудуулан амиа алдсан хэргээс үүдэлтэй үймээн самуун үргэлжилсээр байна.
Цагдаагийн албан хаагчид бослогыг намжаахаар ажиллаж байгаа боловч дорвитой үр дүнд хүрэхгүй байгаа аж.
Энэхүү үймээний үеэр нүүрээ багаар халхалсан залуучууд сургуулийн хоёр барилга, цагдаагийн хэлтэс, зогсоол дээрх 30 гаруй машиныг галдан шатааж, гал сөнөөгчид рүү чулуу нүүлгэн үймээн дэгдээгээд байгаа юм.
Мөн нийт цагдаагийн албан хаагчдын хүчин мөхөстөж байгаа учир нэмэлт цагдаа нарыг бусад дүүргүүдээс татжээ. Хюсбю дүүрэг нь гол төлөв цагаачид амьдардаг, ажилгүйдлийн түвшин, гэмт хэргийг гаралтаараа нэлээд дээгүүрт ордог бүс нутаг аж.
Цагдаагийнхан үймээнд оролцсон гэх нийт 29 хүнийг баривчлаад байгаа бөгөөд үймээн өдөөгчдийн ихэнхи нь цагаачид байгааг албаныхан үгүйсгэхгүй байгаа юм.
Б.Сондор
↧