УИХ дахь МАН-ын бүлэг Цагаан сараас өмнө цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг эрх баригчдад тавих болсноо мэдэгдлээ.
Учир нь цалин, тэтгэврийг 2012 оноос хойш өнөөг хүртэл ганц ч төгрөгөөр нэмээгүй, ам.долларын ханшийн өсөлтөөс үүдэн, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, инфляц хоёр оронтой тоонд хүрсэн, үнэ тогворжуулах нэртэй олон хөтөлбөр хэрэгжсэн ч үр дүнд хүрээгүй, иргэдийн бодит орлого буурч, төгрөгийн худалдан авах чадвар багассан нь цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх бодит шаардлага болж байгааг тэрээр онцлов
↧