УИХ дахь Байнгын хороодын дарга нарын нэг жилийн хугацаа дуусгавар болж байнгын хороодын дарга нарын ажлыг дүгнэн, цаашид сунгаж ажиллуулах эсэхийг өнгөрсөн оны сүүлийн хуралдаанаар шийдсэн.
Энэ хүрээнд АН-аас Байнгын хорооны даргаар сууж байгаа дарга нар улирсан бол “Шударга ёс” эвсэл халаа сэлгээ хийж З.Баянсэлэнгийн оронд Ц.Оюунбаатарыг, О.Цолмонгийн оронд Д.Батцогтыг суулгасан билээ.
Тэгвэл он дамжаад байгаа нэг Байнгын хорооны дарга бол УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс суусан Төсвийн байнгын хороог даргалдаг Ц.Даваасүрэн гишүүн. Уг байнгын хорооны даргын томилгоо одоо хүртэл яригдаагүй бөгөөд Ц.Даваасүрэн гишүүнийг Төсвийн байнгын хорооны даргаар суувал АН-д элс гэх шахалт ирсэн гэх бор шувуу нисч байна.
↧