Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Халамжийн төвийн 14 оюутанд нэг жилийн сургалтын төлбөр олголоо

$
0
0
"Ивээл Энэрэл" халамжийн төвд харьяалагддаг бүтэн ба хагас өнчин 14 оюутанд нэг жилийн сургалтын төлбөр олголоо. Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдөр нэр бүхий оюутнуудад Төрийн сангийн буцалтгүй тусламжаар нэг жил суралцах эрхийг гардуулан өгсөн юм. "Ивээл Энэрэл" халамжийн төвийг Б.Уранчимэг гэх эмэгтэй анх 2004 онд үүсгэн байгуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл эцэг эхийн хайр халамжаар дутаж буй бүтэн болон хагас өнчин хүүхдүүдэд туслах гүүр болж буй аж. Тэрээр 9 дүүтэйгээ өнчин хоцорч, өнчин байхын зовлон зүдгүүрийг ойлгож мэддэг учраас эдгээр хүүхдүүдэд сурч боловсрох нөхцөл боломжоор хангахыг хүссэн гэдгээ онцолсон юм.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles