Өвлийн улирал хүйтэн, ширүүн ч гэлээ хүн болгоны дуртай улирлын нэг яалт ч үгүй мөн билээ. Шинэ жил, цас мөсний баяр гээд өвлийг чимэх зүйл олон.
Энэ дундаас цас мөсөөр хийсэн гайхалтай хотхонууд өвлийн улирлын чимэг гэж хэлж болно.
Дэлхийн олон оронд цас мөсний фестивалиуд зохиогддог бөгөөд Саппоро, Норвеги, болон Харбины цасны баярууд хамгийн томд тооцогддог билээ.
Хятадын европ гэж нэрлэгддэг Харбины цас мөсний ертөнц нээлтээ хийжээ.
Анхлан зөвхөн тухайн хотынхон болон бусад мужуудаас хүмүүс ирж сонирхдог байсан “Харбины цас мөсний баяр” өдгөө нэршилийн хувьд ч “олон улсын” тодотголтой болж сая сая жуулчдын өвлийн улиралд заавал зорьдог “чиглэл” нь болжээ.
↧