Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Вьетнам засварын газруудад дэг хэрэгтэй байна

$
0
0
Даварсан вьетнамчуудад даруулга хэрэгтэй болоод удаж байна. Сүүлийн жилүүдэд вьетнам засварын газруудыг тойрсон хэл ам тасрахаа болилоо. Ер нь эдгээр газруудад архидан согтуурах үйлдэл тасрахгүйн зэрэгцээ биеэ үнэлэгчдийн оромж болсон гэхэд нэг их дэгстүүлсэн болохгүй. Захын вьетнам засварын газар ороход л хүн байх аргагүй орчин угтана. Бүх л вьетнам засварын газрын нэг буланд нь овоолсон архины шил, аалзны тор, бөөн хог байдаг. Үнэр танар, ажлын орчин гээд арай л дэндүү. Үйлчилгээний газар ийм байхад хариуцлага тооцон, засч залруулах байгууллагууд юу хийж байна. Дээрээс нь улсад татвар төлдөггүй, ажилчид нь Монголд хууль бусаар амьдарч байгаа гээд зөрчил олон бий. Өнөөдөр манайд монгол засварын газар олноороо бий болж байна. Гэтэл юуны учир улсын хуулийг уландаа гишгэж, бохир заваан үйлдэл хийж байгаа гадны цагаачдыг орогнуулаад байгаа нь сонин юм. Монгол ажилчидтай, монгол засварын газар өнөөдөр олон байна. Харин манай иргэд гадаад гэхээр л илүү гэсэн ухамсраар хэлсэн үнээр нь засвараа хийлгэнэ. Тэгэхдээ засвар хийж байгаа бараа материалыг нь асуудаг хүн ховор л байх, Нэгэн эх сурвалжаас энэ талаар лавлахад “Вьетнамчууд гадаадаас материал оруулж ирнэ гэж юу байхав дээ, будаг замаск гээд бүгдийг нь эндээс авдаг” гэсэн юм. \

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles