Дэлхийн хүүхдийн 25 хувь нь хангалттай хооллодоггүй гэсэн судалгааг Английн хүүхдийг ивээх сангийнхан гаргажээ.
Судалгаанд дурдсанаар хүүхдүүд цадталаа идэхгүй байгаа нь хүүхдийн хичээл сургуульд сөргөөр нөлөөлж байж магадгүй байгаа аж. Энэ нь хүүхдийн уншиж, бичих чадвараар илэрч байгаа гэнэ.
Судлаачдын хэлж байгаагаар бүрэн гүйцэд хооллодоггүйгээс хүүхдийн оюун ухааны хөгжил тааруу, бие бялдар нь сул дорой болдог байна.
Тус байгууллага ирэх 6 дугаар сард болох “Их найм”-ын уулзалтын хэлэлцэх асуудалд дээрх сэдвийг оруулахаар дэлхийн лидерүүдийн анхаарлыг хандуулахаар ажиллаж байна.
↧