УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны шинэ дарга Ц.Оюунбаатар тэргүүтэй тус байнгын хорооны гишүүд энэ сарын 10-нд ГХЯ-нд ажиллаж, яамны удирдлага, газар нэгжийн дарга нартай уулзлаа. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гадаад харилцааны чиглэлээр туссан зорилтуудыг танилцуулж, хэрэгжилтийн явцаас мэдээлэв.
↧