Цаг хугацааны эрхээр хуанлийн нэгэн он улиран одохтой зэрэгцэнөнгөрсөн оны амжилт бүтээл, алдаа дутагдалаа хүн бүр л дор бүрнээ цэгнэж сууна. Тэгвэл 2013 гэсэн тоогоор дэлхийн түүхэнд үлдэх энэ жил бидэнд юу өгч бас биднээс юуг булаав?
Оны кино
Google-ийн хайлтад хамгийн их хайгдсан домогт Cупермэны цувралын шинэ анги “Man of Steel” болон Канны кино наадмаас “Алтан далдуу модны мөчир” шагнал хүртсэн ижил хүйстэн бүсгүйчүүдийн дурлалын тухай өгүүлэх “Blue is the Warmest Color” өнгөрсөн оны онцлох кинонуудын тоонд багтах ёстой байх. Гэхдээ түүхэн хийгээд урлагийн үнэ цэнээрээ “The Act of Killing” өнгөрсөн оны хамгийн онцлох кино болсон болов уу хэмээн мунхагланам.
↧