Грекийн Порто-Каррос хотноо болж байгаа шатрын сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний долоо хүртэлх насны хөвгүүдийн ангилалд Есөнтөмөрийн Төгстөмөр түрүүллээ.
Е.Төгстөмөр аваргын төлөөх өрөгтөө Английн Жао Хаолинтай тэнцэж, нэг оноо авснаар ийнхүү сурагчдын ДАШТ-ний аварга хэмээх эрхэм хүндтэй цолны эзэн болов.
Е.Төгстөмөр өнгөрсөн онд Шри Ланка улсад болсон Азийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнд нэг ч хожигдолгүйгээр түрүүлж, алтан медаль хүртэж байсан билээ.
Д.Өлзий
↧