Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Уугуул нутгаасаа шахагдаж байгаадаа Багахангайчууд гомдолтой байна

$
0
0
МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Багахангай дүүргийн иргэдтэй өчигдөр уулзлаа. Хотоос 80 километрийн зайд орших энэхүү буйдхан “өртөө”-нд Монгол Улсын 3800 орчим иргэн ажин түжин оршин сууж байна. Уг нь Багахангай Улаанбаатар хотын нэг дүүрэг гэсэн статустай. Гэхдээ төмөр замын өртөө дагаж үүссэн хот болохоор зам зуурын хүмүүс “Багахангай өртөө” хэмээн нэрийдэж заншжээ. Нэр дэвшигч ирэх сургаар багахангайчууд жижиг хотын жишгээр цэвэр цэмцгэр байдлаа харуулахыг хичээн угтав. Эзэн Чингисийн найман шарга, төрийн сүлдэт хөшөөгөөр чимсэн төв талбайд нь МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг хүлээсэн хүмүүс цуглажээ. Ингээд нэр дэвшигч маань ч ирж, Багахангай дүүргийн иргэдтэй хийх уулзалтаа өглөөний 8 цагт эхлэв. Уулзалтын эхэнд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар “Өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн нэг намын харьяалалтай байгаа.

Viewing all articles
Browse latest Browse all 74976