2010 онд Өмнөд Солонгос БНАСАУ–д цэргийн цохилт өгөх гэж байсныг Америкийн дипломатууд болон улс төрчид чармайлт гаргасны хүчинд зогсоож чадсан байна.
Энэ талаар АНУ-ын Батлан хамгаалахын сайд асан Роберт Гейтс дурсамжийн номондоо бичжээ. Энд сануулахад 2010 оны 11 дүгээр сард Хойд Солонгосын тал Енпхендр арал руу их буугаар буудсан юм. Үүний улмаас арал дээр байсан хоёр усан цэрэг, хоёр иргэн амиа алдаж байв.
↧