Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, удирдах ажилтны ёс зүйн дүрмийг шинэчлэн сайжруулахаар шийдвэрлэсэн. Иймд ажлын хэсэг байгуулагдан, ёс зүйн дүрмийн төслийг боловсрууллаа. Энэ ёс зүйн дүрэмд багш, суралцагч, эцэг эх хоорондын харилцаа, багшийн ашиг сонирхлын асуудлыг зохицуулж байгаагаас гадна багшийн үйл ажиллагаатай холбоотой гомдол, маргаан зөрчлийг хамт олны дунд түргэн шуурхай, үр нөлөөтэй шийдвэрлэх, цаашид урьдчилан сэргийлэх механизм буюу ёс зүйн зөвлөлийг сургуулийн түвшинд ажиллуулж, багш, эцэг эхчүүдэд ойртуулж байгаа нь онцлог юм.
↧