Парисын цагдаа нар Елисейн талбайн мөнхийн галыг нэгэн согтуу эр гал унтраах усан хоолойгоор шүршиж байсныг саатуулсан гэж Франц Пресс агентлаг мэдээлжээ.
Елисейн талбайн мөнхийн гал нь Парис хотноо эртний цэргийн булшны дэргэд асдаг юм. Тус мөнхийн гал нь дэлхийн нэг болон хоёрдугаар дайнд амиа алдсан Францын цэргүүдийн болон хүмүүсийн дурсгалыг илэрхийлдэг байна.
Сүүлийн жилүүдэд мөнхийн гал руу халдсан түрэмгийлэл хэд хэдэн удаа гарч байгаа юм. Тухайлбал 2001 онд мөнхийн галийг барих гэж оролдсон хүн түлэгдсэн бол жилийн дараа сэтгэцийн өвчтэй цэрэг шээхийг завдсан үед нь баривчилсан байна.
↧