Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар өнөөдөр 108 азай буурлыг баярлуулжээ.
Ерөнхийлөгчийн зарлигаар олимп, дэлхийн медальтнууд сар бүр тэтгэлэг хүртэж байгаа.
Тэрээр оны эхний сарын тэтгэлэгт цалингаараа Дархан-Уул аймгийнхаа 108 азай буурлуудыг баярлуулж сар шинийн идээг нь бэлэглэжээ.
Спортын амжилтыг гараагаа эхэлсэн учраас тэрээр жил бүр Дархан-Уул буурлуудыг сар шинийн өмнө баярлуулдаг уламжлал тогтоогоод байгаа.
↧