Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ оны анхны хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнд хөшөө байрлуулах тухай, нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай, нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам батлах тухай, Улаанбаатар–Орон сууц сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.
↧