Олон улсын хөлбөмбөгийн холбооноос /ФИФА/ дэлхийн шигшээ багуудын чансааг шинэчлэн гаргахад Монголын хөлбөмбөгчид 181 дүгээр байрт эрэмбэлэгджээ.
Өмнөх чансаагаар манай улс 180 дугаар байрт бичигдээд байсан ч энэ удаа нэг байр ухарчээ. Олон улсын хөлбөмбөгийн холбоонд 207 орон гишүүнчлэлтэй байдаг бөгөөд манай улс 1999 онд Олон улсын хөлбөмбөгийн холбоонд гишүүнээр элссэн юм.
ФИФА-гийн шинэчилсэн чансааг 2008, 2012 он Европын аварга, 2010 оны дэлхий аварга Испанийн шигшээ баг тэргүүлсэн бол тус улсын араас Герман, Аргентин, Колумб, Португал, Уругвай, Итали, Швейцарь, Нидерланд, Бразил зэрэг орнуудын баг эрэмблэгджээ. Ази тивээс Ираны шигшээ баг 33 дугаарт эрэмбэлэгдсэн нь хамгийн дээд зэрэглэлд бичигдсэн улс болжээ.
↧