Дорноговь аймгийн МоАХ уржигдар хуралджээ.
Тэд аймгийн МоАХ-ны даргаар Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд А.Гансүхийг сонгосон байна.
Ардчиллын гол түлхүүр нь гэгдэх МоАХ нь аймаг, дүүрэг бүрт салбартай бөгөөд Дорноговь аймгийнхан А.Гансүхэд өөрийн төрсөн нутагтаа МоАХ-г тэргүүлэн ажиллах саналыг тавьсан байна.
Уг саналыг Зам тээврийн сайд хүлээн авч Дорноговь аймаг дахь МоАХ-ны даргаар ийнхүү сонгогджээ.
А.Гансүхийг өнөөгийн Засгийн газар дахь Ардчилсан намын “давхар дээл”-гүй ганц сайд гэдгээр нь Дорноговьчууд ийнхүү онцолсон байна.
↧