Ерөнхий сайдын ивээл дор Сар шинийн баяраар эх орондоо үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээр бие биедээ бэлэг барьцгаая гэсэн уриатай үзэсгэлэн худалдаа хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
Энэ жил үзэсгэлэн илүү өргөжиж “Мишээл экспо” болон “Дүнжингарав” худалдааны төвд нээлтээ хийсэн.
Үзэсгэлэнд оролцож буй 700 гаруй аж ахуй нэгж оролцож буй.
“Дүнжингарав” төвд нээлтээ үзэсгэлэн худалдаанд цагаан идээ, хэвийн боов, бууз, хонины ууц зэргээс авахуулаад ноос ноолуур, дээл, арьс ширэн бүтээгдэхүүн, модон эдлэл, гоо сайхан, гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн худалдаалж байна.
↧