Говь-Алтайн аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Ш.Эрдэнэбатад холбогдох хэргийг Дүүргийн анхан шатны I шүүхэд өчигдөр хэлэлцлээ.
Түүнийг Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч, аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа төрийн 35 байгууллагын халаалтын үнийг үндэслэлгүйгээр нэмж, албан тушаалаа урвуулан ашигласнаас улсад 837.3 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгаж буй юм.
Мөн тус аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байхдаа мөн л албан тушаал, эрх мэдлээ урвуулан улсад 100 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдуулжээ.
↧