Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжиг энэ сарын 26-ны өдөр УДБЭТ-ын тайзнаа амилна.
Тоглолтын орлогыг ЭХЭМҮТ-ийн дэргэдэх “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг”-ийн үйл ажиллагааг эхлүүлэхэд 100 хувь хандивлахаар болжээ.
“Donate for change” хэмээх хандивын арга хэмжээг зохион байгуулагчид нэгэн үдшийг сонгодог урлагийн танхимд тухлан саатахын сацуу Монголын бяцхан үрсийн төлөөх сайн үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулахыг уриалж байна.
“Хүүхдийн цусны эмгэг-хавдрын эмнэлэг” барих саналыг анх АНУ-ын Блуумингтон хотын Буддын сүмийн тэргүүн Ажиа Рэнбүүчи гаргаж, түүний тэргүүлдэг “Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв” ТББ хөрөнгө босгох ажлыг хийж байгаа юм.
↧