Өндгөвчний хорт хавдартай тэмцэж байгаа ч гоо үзэсгэлэн, сайхан төрхөөрөө алдартай нэгэн модель бүсгүйн талаарх мэдээллийг таньд хүргэж байна.
Канадын фото модель, 25 настай Элли Мэйдэй өнгөрсөн жил өндгөвчний хорт хавдартай гэж оношлогджээ. Химийн хүчтэй эмчилгээнээс болж шаргал үс нь унаж, 10 кг-аар турсан хэдий ч тэрээр фото моделийн ажлаа орхиогүй байна. Элли махлаг модель бөгөөд илүүдэл жинтэй бүсгүйчүүдэд зориулсан "Forever Yours" брэндийн дотуур хувцсыг сурталчилдаг байна.
Элли Мэйдэй "Дотуур хувцсыг эмэгтэй хүн бүр өмсдөг. Заавал урт сайхан үстэй, том хөхтэй, хотгор нуруутай эмэгтэй өмсдөггүй шүү дээ. Тиймээс хувцасны цаана байх эмэгтэйчүүдийн бодит төрх ямар ч байж болно гэдгийг би харуулахыг хүссэн" гэж ABC News-д өгсөн ярилцлагынхаа үеэр хэлжээ.
↧