Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Дэлхийг өөрчлөх хотуудыг нэрлэжээ

$
0
0
Давост болж буй энэ жилийн дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт “Дэлхий ертөнцийг шинэчлэн өөрчлөх нь: Нийгэм, улс төр, бизнест үзүүлэх үр дагавар” сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа юм. Санхүүгийн болон үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг Jones Lang LaSalle компани тус чуулга уулзалтын үеэр хийсэн судалгаагаа танилцуулжээ. Тэдний хийсэн судалгаагаар эрчимтэй хотжилт дэлхийн өөрчлөлтийн хөдөлгөгч хүч юм гэнэ. Судалгаанд шууд хөрөнгө оруулалт ихээр татдаг болон үл хөдлөх хөрөнгийн арилжаа хамгийн ихтэй 30 гаруй томоохон хот оролцжээ. Үүнд Лондон, Нью-Йорк, Чикаго, Лос-Анжелос, Даллас, Хьюстон, Бостон, Атланта, Сиэтл, Майами, Денвер, Феникс, Вашингтон, Токио, Парис, Сингапур, Бээжин, Хонг Конг, Сөүл, Шанхай, Сан Хосе, Торонто, Стокгольм, Москва, Мюнхен, Сидней, Берлин, Сан Диего, Осака, Франкфурт зэрэг хотууд оролцсон юм. Эдгээр 30 хотыг “Супер хот” (Лондон, Нью-Йорк, Токио, Парис), “Үндсэн хот” (Лос Анжелос, Сингапур, Бээжин болон бусад) “зах зээлийн хоёрдугаар эгнээний” ( Сиетл, Берлин, Осака болон бусад) гэсэн гурван бүлэгт хуваажээ.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles