Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Агуу их хайрын эзэн үү, аймшигт гаж донтон уу?

$
0
0
Германд 1877 онд төрсөн Георг Карл Танцлер хэмээх эмчийн тухай түүх домог мэт яригдсаар иржээ. Карл залуу халуун насандаа Германы эгэл жирийн залуусын адил амьдарч суралцан, анагаахын салбарыг сонгон ажиллаж байлаа. Аялж, сурч, найз нөхөдтэйгээ зугаалах гээд бүх зүйл л бусдын адил. Харин залуудаа Анна Констанция фон Брокфорд гүнгийн ахайтны эртний хөрөг түүнд ихээхэн таалагдаж, тэр бүү хэл Карл өөртөө Косселийн гүн хэмээх нэр хайрлаж, хүмүүстэй танилцахдаа ч “Косселийн гүн” хэмээн өөрийгөө танилцуулдаг байжээ. Сэтгэцийн хувьд тийм ч тогтвортой байсангүй, гэхдээ л аюул дагуулахуйц хэмжээнд байгаагүй гэдэг. Тэрбээр 1920 онд 43 настайдаа өөрөөсөө 22 насаар дүү Дорис хэмээх бүсгүйтэй гэрлэж, хоёр хүүхэдтэй болжээ. 1926 онд Танцлер Америк руу явлаа. Тэнд Карлын эгч амьдардаг байж, тиймдээ ч Америк руу явах асуудал амархан бүтэв, харин дараа жил нь эхнэр, хүүхдээ Америкт авчирсан байна.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles