Аяллын болон танин мэдэхүйн нэвтрүүлэг шимтэн үзэгчид NTV телевизээр гарч эхэлсэн “Миний Монгол экспедиц-Баруун Монголд ” цуврал нэвтрүүлгийг хэдийн мэддэг болсон.
Хальт харвал Монгол орны үзэсгэлэнт байгаль, өвөрмөц тогтоцтой газруудыг үзүүлэх нэвтрүүлгийн эхэнд “Жилээс жилд өөрчлөгдөн хувьсаж буй байгаль орчин, Сараас сард холдон бүдгэрч буй нүүдлийн соёл, зан заншил, Өдрөөс өдөрт орхин одож буй өтгөс буурлын сургаал” гэсэн мөрүүд тодордог. “Нээрээ л тийм дээ” гэж бодоод нэвтрүүлгийг үргэлжлүүлэн үзэхэд энэ зөвхөн аяллын нэвтрүүлэг биш болох нь харагддаг. Ингээд “Миний Монгол” төслийн удирдагч Б.Батзоригтой ярилцсаныг хүлээн авна уу.
↧