Өчигдөр Монголын газар шороо, хүний эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг 34 ТББ эвлэлдэн нэгдэж байгаагаа хэвлэлийнхэнд хандаж мэдээллээ.
Учир нь тэд “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарт оноосон 21 жилийн ял шийтгэлийг эсэргүүцэж, ийнхүү эвлэлдэн нэгдэж байгаа ажээ.
Мөн энэ үеэр цаашид эх орон газар шорооныхоо төлөө тэмцсэн хүнийг ялладаг явдлыг таслан зогсооно гэлээ.
Өчигдөр 34 ТББ-ын төлөөлөл мэдээлэл хийсэн бол өнөөдөр Ц.Мөнхбаяр нарын гэр бүлийнхэн болон ТББ-ын гишүүд, дэмжигчид Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт шаардлага хүргүүлэхээр зэхсэн аж. Энэ үеэр “Гал үндэстэн” холбооны дэд тэргүүн М.Баатархуягтай ярилцлаа.
↧