Улс төрийн намуудын дарга нарын уулзалтын үеэр Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан “Гал үндэстэн” холбооны Ц.Мөнхбаярын талаар хөндөж ярилаа.”
Бид Эзэн Чингис хаанаас хойш Манж, Хятад, Орос, Япон гээд дарлагдаж ирсэн. Чойбалсан, Сүхбаатар, Бодоо, Данзан гээд үе үеийн тэмцэгчид байсан ч бүгдийг яаж устгасан билээ дээ.
Надад 25 жилийн ял өгч л байсан. Гэхдээ би айгаагүй. Ганц худагт байхдаа би хөөрхий Бодоо, Данзан нарыг бас ингэж л дарж устгасан байхдаа л гэж бодогдсон. Монгол эх орон байгалийнхаа төлөө тэмцэж олон зүйл хийсэн залууд 21 жил өгдөг нь яаж байгаа юм.
Аргаа барахдаа хөх тэнгэр лүү буун дуу гаргаад үзвэл бас нэгийг бодох болов уу л гэж бодсон байх. Эрэмгий залуучуудын зүрх зоригийг ингэж мохоож болохгүй. Тэгвэл цаашдаа харийнхны төлөө хэн дуугарч тэмцэх юм” гэв.
Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьд хандаж тэрээр нэгэн үүрэг даалгавар өглөө.
Уулзалт дууссаны дараа Ерөнхийлөгчийн өрөөнд очиж шүүхийн шийдвэрийн талаар хөндөж ялыг нь бууруулах талаар ярилц хэмээн Б.Жаргалсайхан үүрэгдэв.
↧