17 дугаар жарны “Ялгуусан” хэмээн модон морь жилийн сар шинийн баярыг тохиолдуулан төр захиргаа, батлан хамгаалах, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл шинжлэх ухаан, спорт, харилцаа холбоо, худалдаа үйлчилгээ, мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Баянзүрх дүүргийн 28 иргэнд Монгол Улсын төрийн дээд, одон медалийг гардууллаа.
Төрийн дээд одон медалийг дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа болон албаны бусад хүмүүс төрийн дээд одон медалийг нь гардуулсан юм.
↧