Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Баян-Өлгий аймагт хөл хорио тогтоожээ

$
0
0
Баян-Өлгий аймагт ханиад томуугийн дэгдэлт өндөр байгаа аж. Ханиадны улмаас 34 настай эмэгтэй нас барсан гэж орон нутгийн иргэд ярьж байгаа ч, Нэгдсэн эмнэлгийнхэн энэ мэдээллийг нууцалж байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн тархвар судлаач эмч нар өвчтэй хүмүүсээс шинжилгээ авч, хотод шинжлүүлэхэд ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хоёр хүүхдэд томуугийн H1N1 вирусийн шинж тэмдэг илэрчээ. Нас барсан хүн мөн уг вирусийн халдвар авсан байж болзошгүй гэж мэргэжлийн хүмүүс үзэж байгаа аж. Тиймээс аймгийн төвийн бүх цэцэрлэг, сургуулийг өнгөрсөн мягмар гаригаас эхлэн лхагва, пүрэв гаригт амрааж, цагаан сарын амралтыг үргэлжлүүлэхээр болжээ.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles