Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Цагаан сараар дагах ёс

$
0
0
БИТҮҮЛЭХ ЁСОН Цагаан сарын өмнөх өдөр буюу өвлийн адаг сарын гучныг битүүн хэмээдэг. Шинжлэх ухааны хэллэгээр тэргэл cap гарснаас хойш 14 хоногийн дараа дэлхий, нар хоёрын дунд cap ороход cap ялгаран харагдахгүй. Энэ үеийг битүүн гэдэг байна. Битүүнээс өмнө өмсөх дээл, унах морио бэлдэж, хот хороо, гэр орноо цэвэрлэж, эмэгтэйчүүд үс гэзгээ гоёж эцэст нь зуухныхаа үнсийг авдаг. Энэ орой баруун хатавчиндаа гурван ширхэг мөс тавьдаг. Энэ нь хонгор халзан луус унаж гарын хурууг имрэх зуурт дэлхий ертөнцийг тойрон айл гэрийн сүлд хийморийг тэтгэж аз жаргал, сайн сайхныг хүн бүрт түгээж явдаг Балданлхам бурхны унааг услахыг бэлгэддэг. Тотгоны голд сайн зүгийн тэнгэр бурхны гэрт орох замыг нээж цэгээн чулуу тавина. Буг чөтгөр айлын буруу үүдээр ордог хэмээн буруу бүслүүртээ харгана хавчуулдаг ёстой ажээ. Нутаг нутгийн заншлууд өөр байдаг ч түүхэнд тэмдэглэгдсэнээр битүүлгийн шүүсэнд эрүүг нь заагаагүй толгой эсвэл өвчүү байна. Хэрэв өвчүү чанавал өөд харуулан тавьж дал дөрвөн өндөр, хонтой шаант, залаатай богтос тавина. Толгой чанаваас аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино, сармис зуулгаж гургалдайны түрийтэй үзүүрийг толгойнхоо ард тавьж гургалдайгаар нар зөв ороож сэмжээр нь бүтээн дал дөрвөн өндөр, хонтой шаант, залаатай богтосны аль нэгийг тавьж ёслон битүүлдэг байна. Толгойг гэрийн эзэн тагнайнаас нь, эзэгтэй эрүүнээс нь татаж "Нэг амьтай боллоо" хэмээн хэлэлцэж эрүүг нь зааснаар битүүг эхлүүлдэг байна.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles