Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Мянгат малчдын нутаг Эрдэнэмандал хониороо улсад тэргүүллээ

$
0
0
Архангай аймгийн нутгаар цас багатай, цаг агаар нь дулаан, өнтэй сайхан өвөл болж байна. Хэзээнээсээ ажилсаг, малч удмынхан хэмээн хэлэгдэж ирсэн зон олон энэ жил хамгийн олон хонь тоолуулсан амжилтаар улсад тэргүүлжээ. Мөн улсын хэмжээнд 53 мянгат малчныг тодруулсны хоёр нь Архангай аймгийнх юм байна. Тиймээс манай сурвалжлах багийнхны нутгийн зах руу ороод уулзсан, ярьсан болгон ийнхүү бахархал омогшлоор дүүрэн угтаж байв. Энэ нутгийг бүхэлд нь сайн малчин, мянгатуудын өлгий гэж хэлж болох юм. Учир нь сум болгонд сайн малчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгааг иргэд ярьж байна. Нэг мянгатаас эхлээд малынхаа тоо толгойг хоёр, гурав, дөрвөн мянгад хүргэж өсгөсөн, тэр хэрээр сумандаа ажлын байр бий болгож, бусдад буянаа түгээж яваа сайчуул ч олон байдаг ажээ.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles