НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Нью-Йорк хотын дарга Майкл Блумбергийг хот, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хариуцсан НҮБ-ын тусгай элчээр томилох шийдвэр гаргажээ. Энэ тухай Reuters мэдээлж байна.
Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар НҮБ-ын захиргаа тус шийдвэрийг ирэх өдрүүдэд олон түмэнд зарлах юм.
“Уур амьсгалын өөрчлөлтөд дэлхий даяараа илүү их анхаарал хандуулж, түүнчлэн энэ асуудлыг шийдвэрлэхэд НҮБ-ын гүйцэтгэх үүрэг өргөжих арга замыг эрэлхийлж байна” гэж Бан Ги Мун хэлжээ.
Блүмберг Нью-Йорк хотын даргаар 12 жилийн турш ажиллах хугацаандаа байгаль орчныг хамгаалах, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх ажлуудыг хийж байсан нь Бан Ги Мүн ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн байна.
Үүнээс гадна Блүмберг байгаль орчны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн АНУ-ын хуулийг өөрчлөлтөд нөлөөлж байжээ.
↧