Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 75 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга барихаар шийдвэрлэсэн.
Үүний дагуу тус газарт байгаа 5 иргэнд өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгийг үнэлж, 240 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор болжээ.
Иргэдэд олгох хөрөнгийг санхүүжүүлж, гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.
↧