Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Лондонгийн метроны ажилчид хоёр өдрийн ажил хаялт зарлажээ

$
0
0
Лондонгийн метроны ажилчид 950 ажлын байрыг багасгах, тасалбар түгээдэг кассуудыг хаах тухай хотын захиргааны шийдвэрийг эсэргүүцэж хоёр өдрийн ажил хаялт зарлажээ. Тэд өнгөрсөн мягмар гаригт орон нутгийн цагаар 21:00 цагт ажил хаялтаа эхлүүллээ гэж BBC мэдээлж байна. Баасан гаригийн өглөө хүртэл Лондонгийн метро хязгаарлагдмал цагаар зорчигчдод үйлчлэх юм. Лондонгийн метроны албан хаагчдад цомхтгол хийснээр жилд 50 сая фунт хэмнэх боломжтой. Хэмнэсэн мөнгөө метроны орчин, үйлчилгээг сайжруулахад зарцуулна гэж хотын захиргаа үзэж байгаа аж. Харин Лондонгийн метроны ажилчдын холбоо хэрэв хотын захиргаа тэдний шаардлагыг хүлээн авахгүй бол хоёрдугаар сарын 11-нд хоёр өдрийн ажил хаялтыг дахин давтах болно гэж анхааруулжээ.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles