Олон улсын дээд боловсролын ассоциациас дэлхийн 200 гаруй орны 21.451 их, дээд сургууль, коллежийн чансааг гаргажээ.
“Countries arranged by number of universities in top ranks” судалгааг тухайн сургуулийн цахим хуудасны хандалтад тулгуурлан гаргасан байна.
Тус жагсаалтад Монголын их, дээд сургуулиудаас хамгийн дээгүүр давхисан нь МУИС бөгөөд 2264-т эрэмбэлэгдсэн нь чамлахааргүй үзүүлэлт юм.
Манай дээд боловсролын 20 сургуулийг уг судалгаанд хамруулснаас ШУТИС 6426 дугаарт жагсчээ. Ингэснээр “Шилдэг 10001” гэсэн жагсаалтад Монголын хоёр сургууль багтаж байгаа юм.
↧