Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Хятадын зэс боловсруулах үйлдвэрүүд зэсийн баяжмалаа Оюу Толгойгоос авахаар хүлээж байна

$
0
0
Мэдээлэл бэлтгэсэн: Грандлайн БДК, www.grandlinesec.com Ройтерс агентлагийн мэдээлж байгаагаар Хятадын зэс хайлуулах үйлдвэрүүд түүхий эдээ Индонезийн уурхайгаас авдаг байсан хэдий ч тус уурхайн үйл ажиллагаа энэ сараас зогсож байгаатай холбоотой шинэ бэлтгэн нийлүүлэгч хайж, Рио Тинтогийн Монгол дахь Оюу Толгойн уурхай руу хандсан байна. Хятад Улс бол металын үйлдвэрлэл, хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлэгч гүрэн. Хятадын боловсруулах үйлдвэрүүд төмрийн хог, бусад түүхий эдийн нийлүүлэлтээр хомсдож, зарим нь бүр үйлдвэрлэлийн хэмжээгээ бууруулахад хүрээд байгаа энэ үед ирэх сараас Оюу Толгойн уурхайгаас хийгдэх нийлүүлэлт тэдний бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нэн чухал болоод байна. Энэтхэг улсын зэс боловсруулах үйлдвэр (Sterlite) энэ оны гуравдугаар сарын сүүлээс байгаль орчны асуудлаас болж хаалгаа барьснаар зэсийн бэлэн бүтээгдэхүүний зах зээл дээр Хятад бүс нутгийн худалдан авагчид цаашлаад Азийн зах зээлээс ихээхэн ашиг олох болсон. Гэсэн хэдий ч борлуулагчдын хэлж байгаагаар нэмэлт нийлүүлэлт зогсох тийшээ хандаж байна.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles