Өвлийн олимп болох Оросын Сочи хот руу агаарын тээврийн нислэг хийж буй компаниудад алан хядагчид шүдний ооны саван дотор тэсрэх төхөөрөмж нууж хил давуулахыг оролдож магадгүй гэж АНУ анхааруулж байна.
Сочигийн өвлийн олимпийн өмнөхөн удаа дараа халдлага гарч, наадмын үеэр бөмбөг дэлбэлнэ хэмээн сүрдүүлсэн бичлэгүүд интернэтэд хэд хэдэн удаа тавигдсан юм.
Үүнээс шалтгаалаад олимпийн наадмын үед аюулгүй байдлыг хангахад туслалцаа үзүүлэхээр болсон юм.
Тодруулбал, яаралтай үед тусламж үзүүлэхээр Америкийн байлдааны хоёр хөлөг онгоцыг Оросын Хар тэнгисийн бүс нутагт байрлуулахаар талууд тохиролцсон. Тэдгээр хөлөг онгоцны нэг нь өнөө өглөө байраа эзэлсэн гэх мэдээллийг Оросын онцгой байдлын яамнаас бататгасан байна.
Өвлийн олимп баасан гаригт эхэлнэ. Харин ОХУ-ын эрх баригчид аюулгүй байдлыг хангаж, өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа гэж мэдэгдлээ.
↧