ОХУ зургаан жилийн турш бэлтгэж хүсэн хүлээсэн XXII дахь удаагийн өвлийн олимпийн наадмын албан ёсны нээлтийн ажиллагаа өнөөдөр Москвагийн цагаар 20:14 цагт Сочигийн “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ.
Энэ нь Монголын цагаар цаг гэсэн үг.
“Фишт” цэнгэлдэх хүрээлэн нь 40 мянган үзэгчийн багтаамжтай бөгөөд үүнээс гадна гурван тэрбум гаруй хүн телевизээр олимпийн нээлтийн ажиллагааны шууд дамжуулалтыг үзэх боломжтой юм.
Нээлтийн ажиллагааг ОРТ, “Россия 1” зэрэг томоохон сувгууд шууд дамжуулах юм.
Олимпийн нээлтэд бэлтгэж буй үйл явцыг хэн нэгэн нууцаар гэрэл зэргийн хальснаа буулгасныг Оросын сайтууд дэлгэжээ.
↧