Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дэд дарга, уран сайхны удирдагч, МУУГЗ Р.Ганбаттай ярилцлаа.
-Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгынхан энэ жил хийгдэх ажлын төлөвлөгөөгөө гаргасан байх. Их л завгүй байгаа сурагтай байсан. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?
-Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга энэ жил тун завгүй ажиллах төлөвлөгөөтэй байна. Энэ жилийн хамгийн том үйл явдал нь Халх голын ялалтын 75 жилийн ой тохиож байгаа. Өмнө нь 70 жилийн ойгоор Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга бүжгийн жүжиг тавьж байсан. Харин энэ жил цэрэг, эх орны сэдэвт дуурь тавина. Тодруулбал, Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн “Хөх даалимбан тэрлэг” хэмээх сайхан найраглалыг дуурь болгон тавих болно. Уг найраглалын бүүвэйн дууг манай МУГЖ Н.Отгон дуулдаг. Тиймээс энэхүү алдартай найраглалыг дуурь болгон тавина.
↧