Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Энэ жилээс угийн бичиг хөтөлнө

$
0
0
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн гишүүд өнгөрсөн сарын хурлаар Монгол Улсад тохиолдож байгаа гаж хөгжил, удамшлын эмгэгийн талаар Эрүүл мэндийн сайдын илтгэлийг авч хэлэлцэн зөвлөмж гаргажээ. Зөвлөмжийн дагуу УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооноос айл өрхүүдэд угийн бичиг хөтлүүлэх ажлыг эрчимжүүлэх удирдамж гаргалаа. Монголын угийн бичгийн холбоо аймгуудын Засаг даргын Тамгын газартай гэрээ байгуулж нутаг дэвсгэрийн хэмжээнд айлуудад угийг бичиг хөтлүүлэхээр аймгийн Засаг даргын захирамж гаргаж хууль эрх зүйн орчинг бүрдүүлсэн байна. Тус холбооноос энэ онд манай улсын бүх айл өрхийг угийн бичигжүүлэх гэнэ. Угийн бичгийг хөтлүүлснээр 7-9 үеэ сайн мэдэж, цус ойртохоос урьдчилан сэргийлж чадна. Цаашид улам боловсронгуй болгож хөтлүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles