Бразилийн Хүрээлэн буй орчны яам ойрын үед 2014 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ий бэлгэдэл болсон хуягт зарааг аврах төлөвлөгөө ойрын үед боловсруулахаар болжээ.Энэ онд Бразильд зохиогдох Хөлбөмбөгийн ДАШТ-ий бэлгэдэл болсон хуягт зарааг Фулеко гэж нэрлэсэн бөгөөд сүүлийн хоёр жил түүнийг дүрсэлсэн бэлэг дурсгалын зүйлс борлуулалт сайтай байгаа аж. Энэ хуягт зарааг ДАШТ-ий бэлгэдэл болгох санал гаргасан экологичийн үзэж байгаагаар бэлэг дурсгалын зүйлсээс олсон орлогын ихэнх хувийг энэхүү ховор амьтан нутагладаг хэсгийг хамгаалахад зарцуулбал илүү үр өгөөжтэй гэнэ. Одоогийн байдлаар орлогын багахан хэсгийг зарцуулж байгаа тул дорвитой үр дүнд хүрэхгүй байна гэж мэргэжилтнүүд үзжээ.
↧