Нийслэлийн агаарын болон хөрсний бохирдол дээд цэгтээ тулсан талаар дээр, доргүй ярьдаг. Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг хэрхэх талаар Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газар, ШУТИС, Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд хамтран өчигдөр хэлэлцүүлэг хийлээ.
Энэ үеэр Газарзүйн хүрээлэнгийн хөрс судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Болормаатай ярилцлаа.
-Улаанбаатар хотын хөрсний бохирдол хаана хамгийн өндөр гарч байгаа бол?
-Хүний органик гаралтай бохирдлоос үүдэн төвлөрсөн үйлчилгээний газруудын ойролцоох газрын хөрс ихээхэн хэмжээгээр бохирдсоныг нийслэлийн иргэд мэдэх байх.
↧