Шинжлэх ухааны академийн гишүүнийг сонгох журамд академийн гишүүнд нэр дэвшсэн эрдэмтэд бүтээлийн үзэсгэлэнгээ гаргана гэж заажээ. Үүний дагуу өнөөдөр шилдэг 16 эрдэмтэн эрдэм судлалын ажлын үр дүнгээ танилцуулжээ.
Боловсролын хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны доктор Н.Бэгз, Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, шинжлэх ухааны доктор Л.Хайсандай, Шинжлэх ухаан технологийн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, шинжлэх ухааны доктор Т.Ган-Эрдэнэ нарын нийгэм, физик-математик-хими, геологи-газар зүй, биологи,хөдөө аж ахуй, механик машин судлалын эрдэмтэд бүтээлээ дэлгэж байна.
↧