УИХ-ын намрын чуулганаар ээлжит хэлэлцүүлгүүдийг нь хийсэн ч ээлжит бус чуулган болон хаврын чуулганаар эцэслэн батлахаар үлдээсэн хэд хэдэн хууль, тогтоолын төсөл бий.
Тэдгээрийн нэг нь УИХ дахь Ардын намын бүлгийн дарга С.Бямбацогтын санаачлан боловсруулсан Хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай тогтоолын төсөл юм.
Тогтоолын төслийн эхний хэлэлцүүлгийг намрын чуулган завсарлахаас өмнөхөн хийж байнгын хороонд шилжүүлсэн.
Ямартай ч хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн зүгээс “Нэгдсэн хөгжлийн бодлоготой болох нь зөв” гэсэн ерөнхий байр суурийг илэрхийлэх нь элбэг байсан юм.
↧