Сар шинийн дараагаар Монгол зон олон ирж буй жилийнхээ ажил үйлс, хийморь лүндээ, буян заяаг тэгшитгэхээр заслаа хийлгэдэг. Мөн хийморио сэргээж, энерги авахаар Шилийн богд, Хамрын хийдийг зорьдог. Энэ жилийн хувьд Сүхбаатар аймагт шүлхий өвчин гарсантай холбоотой Алтан-Овоо, Шилийн богд очих боломжгүй болоод байгаа. Харин Дорноговь аймгийн Хамрын хийд сар шинийн баяраас хойш олны хөлд дарагдах болжээ.
↧