“Оросын төмөр зам” нийгэмлэгийн тэргүүн, В.Путины ойрын хамтрагч гэгдэх Владимир Якуниныг огцорно гэх мэдээллийг Оросын “Дождь” телевиз тараалаа. Хэд хэдэн эх сурвалжид тулгуурласан уг мэдээнд бичсэнээр, энэ ондоо багтан Якунин огцорч харин түүний оронд захирлуудын зөвлөлийн тэргүүн Кирилл Андросов орыг нь залгана хэмээжээ. Төмөр зам үр ашиггүй ажиллаж байгаа нь Якунин огцрох гол шалтгаан болсон байна.
↧