Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “Ерөнхий сайдын 30 минут” ээлжит уулзалт өнөөдөр Төрийн ордонд болж, өнгөрсөн долоон хоногт хийсэн ажлаа танилцуулан, сэтгүүлчдийн асуултад хариулаа.
Өнгөрсөн долоо хоногт нийт найман асуудал шийдвэрлэж, ажил хэрэг болгож байгаагаа Ерөнхий сайд уулзалтынхаа эхэнд онцлов.
Нэн тэргүүнд “Чингис” бондын хөрөнгөөр “Өргөө” кинотеатрын замын уулзварыг өргөтгөж, таван замын уулзвар болгох ажлыг өрнүүлж эхэлсэн гээд, Засгийн газар Монгол кино урлагийг төрөөс дэмжиж эхний ээлжинд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд мэргэжлийн кино театр барих ажил эхлэх болсныг тэмдэглэв.
↧