Зарим айл өрх, хувь хүн хоёр хороонд бүртгэлтэй, зарим нь бүр хаана ч бүртгэлгүй гэх мэт байдал өнөөдөр хаа сайгүй. Энэ нь иргэдэд өөрсдөд нь хүндрэл учруулаад зогсохгүй, төрийн үйл ажиллагаа явуулахад ч саад учруулж байгаа юм.
Тэгвэл энэ байдлыг засч, анхан шатны нэгж буюу хорооны бүртгэлийг сайжруулах ажлыг Үндэсний статистикийн хорооноос эхлүүлжээ.
↧